
Гадаад улсын туршлагаас харахад Герман Улс ойн сандаа судалгаа хийгээд хэдэн жилийн дараа устаж үгүй болох мод ургамлын жагсаалтыг гаргаад, ойд хангалттай их ургаж байгаа зарим зүйлийн модыг тайрч аван оронд нь устаж үгүй болоход хүрсэн модыг суулгадаг туршлага байдаг гэнэ. Үүнээс жишээ авч БОАЖЯ энэ асуудлыг ажил болгох гэнэ. Мөн энэ аргыг хэрэгжүүлэхэд ойролцоогоор гурван сая евро хэрэгтэй, тийм учраас тус салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт чухал гэж Л.Гансүх сайд учирлаж байна .
Гэхдээ бэлэн газар талбай байхад ургаж байгаа ой модноос тайрч, устаж байгаа хэсгээ шинээр суулгана гэдэг Монгол Улс шиг ой мод багатай улсад тохирох эсэх талаар гишүүд санал хэлсэнгүй.
Б.Алтансүх