Иргэдийг бичиг баримтжууллаа

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

Иргэдийг бичиг баримтжууллаа

Хан-Уул дүүргийн 2011 оны эдийн засаг-нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Бүртгэл мэдээллийн тасагтай хамтран дүүргийн амжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой 216 иргэнд бичиг баримт гардуулах арга хэмжээ  өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Бүртгэл мэдээллийн тасгийн дарга Д.Бат-Очир, “КАМА сервис” интернэшнл төрийн бус байгууллагын захирал Деннис Дэйн Мэйвс, Улаан загалмайн арга зүйч Ю.Отгонхүү нар оролцож, иргэдэд иргэний үнэмлэхийг нь гардуулав. Эдгээр иргэнийг бичиг баримтжуулах бүх зардлыг дүүргийн Улаан загалмайн хороо, “КАМА сервис” интернэшнл төрийн бус байгууллага гаргажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж