Энэтхэгт 100 гаруй хүн архинд хордож, амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

Энэтхэгт 100 гаруй хүн архинд хордож, амиа алджээ

Энэтхэгийн Баруун Бенгаль мужид 102 хүн архинд хордож, амиа алджээ. Тус мужийн нэгэн дүүргийн 12 тосгоны иргэд архинд хордсон гэнэ. Уг хэрэгтэй холбогдуулан дөрвөн хүнийг баривчлан саатуулаад байна. Амиа алдсан хүмүүсээс гадна 100 гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд амиа алдагсдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж. Ер нь хуурамч архинаас хордох, амиа алдах тохиолдол Энэтхэгт элбэг бөгөөд өнгөрсөн долоо хоногт Гужарат мужид шинэ хууль баталж, хортой архи үйлдвэрлэсэн, худалдаалсан этгээдэд цаазын ял оноож байхаар болжээ.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж