Зөөврийн компьютерийн зөв хэрэглээ

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

Зөөврийн компьютерийн зөв хэрэглээ

Хэрвээ та зөөврийн компьютер авах гэж байгаа бол эсвэл аваад удаагүй бол хэрхэн зөв хэрэглэх талаар сайн мэдэхгүй байж болох юм. Та дэлгэцийг цэвэрхэн байлгах болон гарын тоосыг нь арчих гэх мэт хэдхэн мөрдлөгийг мөрдсөнөөр маш урт хугацаанд өөрийн компьютерийг хэрэглэх боломжтой. Таны лаптопын урт хугацаанд хэрэглэхэд чухал нөлөөлөх хүчин зүйл бол хангалттай агааржуулалт бүхий сэрүүн орчинд ажиллаж байх явдал юм.
Лаптоп нь маш бага зайд олон тооны эд зүйлийг суурилуулж угсарснаас гадна тэдгээр хэсгүүд нь тус тусдаа халдаг. Дамаа өндөр хүч шаарддаг сүүлийн үеийн хүчирхэг програм болон тоглоом ажиллуулахад бүр ч их дулаан ялгарна. Үүнээс сэрэмжлэхдээ та лаптопныхоо сэнсний өмнө юу ч тавилгүй чөлөөтэй агаар оруулж байх нь хэвийн ажиллахад нь чухал үүрэгтэй гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Сайн агааржуулалттай байх тусам халах нь багасна. Аюулгүй байдлын үүднээс нэмж хэлэхэд та өөрийн өвөр дээр компьютераа тавихаасаа өмнө доод хэсгийг нь шалгаж байхад илүүдэхгүй шүү. Таны лаптопын доод хэсэг хэтэрхий их халсан байвал таны арьсыг түлэх аюултай гэдгийг анхаарах хэрэгтэй.

LCD дэлгэцэд хүрэхээс зайлсхийх хэрэгтэй

Магадгүй энэ нь таны хурууг даган долгион үүсэж байгаа нь зугаатай хэдий ч … LCD дэлгэц хэврэг гэдгийг анхаарч болгоомжлох нь зүйтэй. Түүнийг цэвэрлэхдээ ч тун болгоомжтой хүрэх хэрэгтэй. Аль болох гэмтээхгүй байхыг хичээх хэрэгтэй. Яагаад гэвэл та илүү мөнгө төлөн засуулах (засуулаад сайжрахаасаа илүү муу болдог), бүр шинийг ч авах болж магадгүй.

Хэрэглэж байхдаа лаптопыг унагаахаас сэргийл
Гадагш гарах болон аяллаар явахдаа зориулалтын цүнхэнд нь хийгээд аюулгүй зөөвөрлөх нь хамгийн сайн. Мөн ширээний өнцөг булан хэсэг, ямар нэгэн тогтвор муутай зүйл дээр битгий орхиорой. Нэг л азгүйтэл таныг зөөврийн оффисоос тань салгах болно. Мөн лаптопны доод хэсэгт нь резинээр хөл хийж өгвөл гулгаж унах аюулаас хамгаалах болно.

Хэрвээ та ажиллах болон тоглож байхдаа юм уух гэж байгаа бол болгоомжтой бай.
Таны дусаасан хэдхэн дусал шингэн лаптопыг бүрэн гэмтээх чадалтай. Энэ бол зөвхөн гар биш. Бүхэл бүтэн компьютер тэр гарын дор бий гэдгийг санах хэрэгтэй. Хэрвээ та лаптопын хажууд юм идэх гэж байгаа бол болгоомжтой байх хэрэгтэйгээс гадна дууссаныхаа дараа гадаргуугийн завааруулсан хэсгийг заавал цэвэрлэх хэрэгтэй.

Хамгаалалтын хувьд гэвэл таны хамгийн чухал програм антивирусийн програм байх ёстой.
Хоёрт гэвэл байнга сайжруулж байх хэрэгтэй. Нэг удаа вирусийн програм аваад 6-н сар сайжруулахгүй явбал үүний зорилго байхгүй болно. Хэрвээ сайжруулахгүй бол таны лаптоп нэг сард мянга мянган шинэ вирусээр дүүрэх болно. Ихэнх антивирусийн програмууд автоматаар сайжруулах үйлдэлтэй байдаг. хэрвээ энэ үйлдэл байхгүй бол байнга өөрөө сайжруулж байхаа мартуузай.

Поп-ап нь яршигтай ч заналхийлэгчдийг хаагч болно. Хэрвээ түүнийг суулгахыг хүсвэл Google toolbar(http://tools.google.com-нд байгаа)-г суулгаж болно. Үүнийг суулгаснаар хулганын даралт болгонд гарч ирэх ядаргаануудыг болиулах болно. Зарим нэгэн вируснууд поп-апыг давж суух чадвартай байдаг.
Үргэлжлүүлээд тагнуул програмуудын талаар ярья. Энэ нь поп-апыг үл тоомсорлон таны компьютерт сууж хор хөнөөлөө явуулах чадвартай програм юм. Хамгийн сайн үүний эсрэг тэмцэгч бол La¬vasoft-ын Ad-Aware хэмээх бүтээгдэхүүн юм. Түүнийг ашиглан сайжруулаад л таны лаптопд суучихсан байгаа танд хор хүргэж буй програмуудыг устгах нь танд таатай байх болно.

Сүүлийн зөвлөгөө

Таны лаптоп сүлжээнд холбогдож ажилладаг бол Firewall ашиглах хэрэгтэй. XP-ийн өөрт нь ирдэг Firewall болон Norton-ийхийг ашиглавал танд маш их ашиг тусаа өгөх болно. Энэ хэрэггүй порт болон нүхнүүдийг хааж хакер болон вирус таны хард дискэнд нууцаар орохоос хамгаална. За тэгээд антивирус firewall 2-ын нэгдэл таны компьютерийг вирусийн дайралтаас хамгаалж цэвэрхэн байлгах болно. Таны лаптоп цэвэрхэн тохиромжтой орчинд ажиллаж байгааг та өөрөө л хариуцах ёстой гэдгийг анхааруулъя. Ийм нөхцөлийг та хангаж чадсан бол таны лаптоп удаан ашиглагдах нь гарцаагүй.

Зөөврийн Компьютерийн Зарим Үзүүлэлтийн Тайлбар
Product number энэ хэсэгт лаптопны нэр байдаг. Тухайлбал COMPAQ pressario V-3011TU, Toshiba Satel¬lite A-80, HP pavilion гэх мэт. Брэндийн нэрийн ардаас үргэлжилсэн үг болон тоонууд нь тэр бүтээгдэхүүний ямар ангиллын бүтээгдэхүүн болохыг заадаг. Энэ хэсэгт нэг их ач холбогдол өгсний хэрэггүй. Гэхдээ интернэтээс тухайн бүтээгдэхүүний хэрэгтэй програм сайжруулсан хувилбар гэх мэт зүйлсийг татахад энэхүү хэсэг хэрэг болно гэдгийг анхаарах хэрэгтэй.
Microprocessor энэ хэсэг бол CPU-ний үзүүлэлтийг харуулдаг хэсэг. Жишээ нь Intel Centrino m 1,73 GHz (2mb L2 800) жишээ нь энэхүү CPU-г тайлбарлахад Интел компанид үйлдвэрлэгдсэн Centrino m ангиллын 1,73GHz хурдтай, 2-р зэргийн 2мв-ийн багтаамжтай үүр бүхий, 800MHz-ийн FSB-тэй.

Video graphics энд видео график картын үзүүлэлт байрлана. График картыг бүгдийг нь тайлбарлая гэвэл барагдахгүй. Харин ерөнхий манайд голдуу байдаг картаас нэг хоёрыг тайлбарлая. INTEL Ex.Graphics 128 mb үүнийг тайлбарлавал Intel -д үйлдвэрлэгдсэн сайжруулсан карт 128мв-ын чадалтай. Үүнээс гадна GeForce хэмээх график картууд байдаг.

Hard drive үүнийг та бүхэн сайн мэдэх биз ээ. Мэдээж энэ бол хамгийн чухал мэдээлэл хадгалагч төхөөрөмж шүү дээ. Үүний үзүүлэлт ихэвчлэн 60GB enhanced IDE 7200rpm гэх мэт байдаг. Энэ нь 60GB-ын багтаамжтай ба enhanced IDE гэдэг нь холболтыг заадаг. Сүүлийн үеийн хард дискнүүд SATA хэмээх авсаархан холболттой болсон. 7200rpm энэ секундэд эргэх хурд бөгөөд энэ их байвал мэдээлэл хайх хурд нь сайн байна гэсэн үг билээ. EIDE, IDE, SATA, SCSI гэсэн холболттой байдаг.

Memory бас RAM ч гэсэн болно. 512MB DDR 333MHz 512МВ-ын чадалтай DDR нь төрлийг заана. Харин 333MHz бол санах хурд юм. 433 ч гэж бий. DDR, RDRAM, SDRAM, DRAM, EDO гэсэн 5-н янзын мемори байдаг. Хамгийн их хэрэглэгддэг нь DDR юм.

Multimedia drive энэ нь нэмэлт төхөөрөмжүүдийг заадаг. Үүнд CD-ROM болон бусад нэмэлт төхөөрөмжүүд орно. Энэ удаад зөвхөн CD-ROM-ыг авч үзэхэд дотроо CD-ROM., CD-RW, DVD-ROM, DVD-RW, Combo гэх мэт олон янз байдаг. CD-R бол зөвхөн CD уншина. Харин CD-RW нь CD уншихаас гадна CD бичнэ. DVD-R DVD уншина. DVD-RW нь DVD бичнэ. Combo бол DVD уншина CD бичнэ харин DVD бичиж чадахгүй.

Display дэлгэцийн хэр том болох ямар технологиор үйлдвэрлэгдсэн гэдгийг энэ талбар хэлж өгнө. Жишээ болгож 14″1 WXBRITE FILTER LCD(WideScreen) үзүүлэлтийг авч байна. 14,1″ хэмжээтэй. өргөн ойлтын эсрэг шүүлтүүр бүхий LCD өргөн дэлгэцтэй. LCD-нээс гадна TFT, Active Matrix, Passive Matrix гэх мэт дэлгэц байдаг. Зарим нэгэн дэлгэц тусгайлан ердийн хэмжээнээс өргөн байдаг. Энэ дэлгэцийн хувьд өргөн дэлгэцтэй байна. Мөн дэлгэц авахдаа анхаарах зүйл бол нягтрал юм. VGA: 640 X 480 Pixels SVGA: 800 X 600 Pixels XGA: 1024 X 768 Pixels SXGA: 1280 X 1024 Pixels UXGA: 1600 X 1200 Pixels QXGA: 2048X 1536 Pixels гэх мэт байдаг. Мөн нягтрал нь дэлгэцийн хэмжээнээс хамаарах хамаарлыг доор гаргалаа. 15 in.1024 x 768, 17in.1600 x 1200, 19 in.1600 x 1200, 21 in.1800 x 1440. гаргаж чадах өнгөний хувьд 4-bit: 16, 8-bit: 256, 16-bit: 65,536, 24-bit:16,777,216 өнгийг тус тус гаргах чадалтай байдаг.

Fax/modem энд мэдээж факсын аппарат болон модемын тухай мэдээлэл байдаг. Аналоги болон тоон гэсэн хоёр төрлийн модем байдаг. Аналоги нь утасны шугамаар мэдээллийг электрон импульс(долгион) болгон хувиргаж илгээдэг. Тоон модем харин мэдээллийг тоо болгон хувиргаж илгээдэг ба аналоги модемыг бодвол ижил хугацаанд хамаагүй их мэдээлэл дамжуулж хүлээн авах боломжтой.
Network card сүлжээний карт. Ethernet: 10BaseT энэ нь маш удаан зөвхөн 10 Mbps. Fast Ether¬net: 100BaseT 100 Mbps. Gigabit Ethernet: 1000BaseT 1Gbps. IEEE 1394: 800 Mbps-аас 3,200 Mpbs хурдтай ажиллаж чадна. fiber and cat5 cable.
Bluetooth: утасгүй холбоо. 720 kbps transfer rate. 10 -100 метрийн зайнаас хүлээн авч чадна. Sound дууны системийн хувьд зарим нэгэн лаптоп өөртөө бүрэн чанга яригчийн системийн хамт ирдэг. Өөр дээрээ чанга яригчтай ч байдаг.
PC card slots энэ хэсэгт ямар ямар зүйл холбох нэмэлт оролтуудтай вэ гэдгийг харуулдаг. Үүнийг шууд нэг жишээн дээр тайлбарлая. 3хUSB 2.0, parallel, vga out, IEEE 1394 infrared connectivity, 5.1card reader, serial port, 1x PCMCIA бол 3-н ширхэг USB2,0 залгуур, параллель порт, видео гаралттай. WiFi утасгүй холболттой. 5,1 SD, Memory stick зэргийг уншигчтай, сериал порттой, PC¬MCIA-н нэг оролттой гэх мэт ихэвчлэн иймэрхүү л байх болно.

Weight жин бол нэлээн чухал үзүүлэлт гэхэд хилсдэхгүй. Хөнгөн авсаархан зүйлийг авч явахад хүртэл урамтай шүү дээ. Харин хөнгөн болох тусам үнэ өсөх нь мэдээж. Мөн хөнгөн авсаархан болгохын тулд нарийн технологи хэрэглэснээр үнэ өсөхөөс өөр аргагүй л юм даа.

http://www.kt.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж