АЗХ-ны ерөнхийлөгч БНСУ дахь залуустай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

АЗХ-ны ерөнхийлөгч БНСУ дахь залуустай уулзлаа

Ардчилсан залуучуудын холбоо/АЗХ/-ны ерөнхийлөгч, Гадаад харилцааны дэд сайд Б.Болор БНСУ-д ажиллах үеэрээ тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэд, залуучуудын төлөөлөлтэй уулзжээ. Уулзалтын үеэр АЗХ-ноос дэвшүүлсэн “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрийн талаар болон залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан санал бодлоо солилцсон байна. Энэ үеэр залуучууд АЗХ-ны салбар байгууллагыг БНСУ-д байгуулах хүсэлтээ илэрхийлсэн юм байна.

Харин АЗХ-ны ерөнхийлөгч, Гадаад харилцааны дэд сайд Б.Болор уулзалтад оролцсон залуучуудын зүгээс гаргасан бодит санал, санаачлагуудыг “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрт тусган ажиллахаар болжээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж