Монголын кикбокс, тулааны спортын холбооны залуу тамирчин Э.Батбаяр БНХАУ-ын Хэнань мужийн Шаньчу хотод энэ сарын 17-нд мэргэжлийн боксын К-1 ангиллын чансаа ахиулах тулаан хийх болжээ. Энэ нь түүний олон улсын анхны тэмцээн бөгөөд дасгалжуулагч О.Алтанпүрэвийн удирдлага дор 63,5 кг-ын жинд Хятадын тамирчин Дэн Ин Фунтай тулалдах болсон байна. “Мишээл” группийн дэргэдэх “Мишээл” кикбокс сургалтын төвийн тамирчин Э.Батбаяр нь “Берзэнт” хочтой. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард болсон “Балтика-2011” тэмцээнд аваргалсан билээ.
“Өдрийн шуудан” сонин