Шадар сайд хүүхдийн байгууллагынхантай уулзана

Хуучирсан мэдээ: 2010.04.29-нд нийтлэгдсэн

Шадар сайд хүүхдийн байгууллагынхантай уулзана

Хүүхдийн төлөө байгууллагынхан Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд нартай уулзах хүсэлтээ дөрвөн удаа  гаргажээ. Мөн УИХ, Засгийн газарт хандан долоон зүйлийн шаардлага ирүүлээд байгаа аж. Энэ бүхний эцэст  өнөөдөр 14.00 цагт Шадар сайд тэднийг хүлээн авахаар болсон байна.
Уулзалтад Хүүхэд хамгаалал үндэсний сүлжээний зохицуулагч Б.Мөнхжаргал, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн эсрэг үндэсний сүлжээний зохицуулагч Д.Баттуяа, Экпат-Монгол сүлжээний зохицуулагч Д.Энхтуяа, Хүүхдийн оролцоог дэмжих байгууллагуудын сүлжээний зохицуулагч МУЗН-Залуучуудын хөтөлбөрийн ажилтан н.Ууганбаяр,  Хүүхдийн хэвлэл мэдээллийг байгууллагыг төлөөлж “Цох” сонины эрхлэгч Б.Тогтохжаргал, УИХ, Засгийн газарт хандан хүүхдийн төлөө долоон шаардлага тавьсан Татвар төлөгчдийн ҮЭ-ийн үндэсний холбооны тэргүүн, Хүүхдийн төлөө “Амьдрах ухаан” төвийн захирал С.Чулуунбаатар, Хүүхдийн эрхийн үндэсний төвийн тэргүүн П.Цэвээн  нар оролцож шаардлагынхаа талаар ярилцах юм байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж