Crackdown ирэх онд шинэчлэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

Crackdown ирэх онд шинэчлэгдэнэ

Японы алдарт "Riot Act" студид бүтээгдэж "Real Time Worlds"-н
хөгжүүлсэн Crackdown хэмээх тоглоомыг та бүхэнд танилцуулъя. Crackdown
нь хотын чөлөөт амьдрал хэмээх сэдэвтэй тоглоом юм. Гол баатар хэнээс ч
айдаггүй, ямар ч дүрэм журамд захирагддаггүй, зөвхөн өөртөө зөв гэснээ л
хийдэг супер баатар билээ. Энэ тоглоом нь 2-р сарын 20-нд худалдаанд
гарах юм. Crackdown-ыг зохиогч David Jones-нь "Grand Theft Auto,
Lemmings" хэмээх тоглоомууд дээр ажиллаж байсан. Удахгүй гарах Halo 3-ын
олон тоглогчийн горимыг энэ тоглоомонд оруулж өгсөн байна. Xbox 360-г
хөгжүүлэгч Micr0osoft компани Crack¬down-ы гэрчилгээг олгох гэж
хойшлуулсаар байсан бөгөөд түүнийг дагаад demo-г үзэгчдэд үзүүлэх
хугацаа мөн оройтсоор 1-р сарын 23-нд demo-г цацжээ.

Маш
сонирхолтой график дүрслэлийг энэ тоглоом танд санал болгож байна.
Хүүхэлдэйн кино шиг, зурмал юм шиг рендертэй бөгөөд Xbox 360-ын бүрэн
хүчин чадлыг харуулахыг зорьжээ.
Энэ тоглоом бол шууд л GTA-ийн эсрэг
гарсан тоглоом юм. Хийц дизайн, тоглолт зэрэг нь ихээхэн төстэй. Гэвч
GTA-г бодвол илүү хийсвэр маягтай. GTA нь яг бодит амьдрал дээрх шиг үйл
явдалтай бол энд гарах таны дүр илүү баатарлаг, илүү супер юм. Та хот
дотуур тэнүүлчилж элдэв төрлийн адал явдалтай учрах болно.
GTA дээр
гардаг дүр бол өөрөө дээрэмчний бүлгийн гишүүн байдаг бол Crackdown дээр
та цагдаагийн офицерын дүрд хувилна. Үйл явдал ойрын ирээдүйд өрнөх
бөгөөд та хамгийн аюултай нууцлаг даалгавруудыг авч биелүүлэх болно.
Мэдээж таны бие махбодийг орчин үеийн технологиуд ашиглан нилээд
сайжруулсан байх болно.
Адал явдалт экшн төрлийн Crackdown тоглоомыг
зөвхөн 18-с дээш насныхан тоглох ёстой гэж бичсэн нь тоглоомонд хууль
бус үйлдэл их гардагтай холбоотой. Цуст аллага, элдэв хараалын үг
хэллэг, секс зураглал зэргийг 18-аас доош насныхан харж болохгүй нь
ойлгомжтой. Тоглоомыг зөвхөн нэг тоглогчийн горимоор компьютерийн эсрэг
тоглох юм. Тоглоомонд хууль зөрчиж байгаа этгээдүүдийг нэг мөсөн устгаж,
хууль бусаар явуулж буй үйл ажиллагааг зогсоох зорилготой.
Даалгавруудаа биелүүлсний дагуу тушаал нэмэгдэж, шагнал авах болно.
Тоглоомонд
Төв Америкийн дээрэмчдийн бүлгүүдийн хоорондох хар тамхины наймаа
идэвхтэй явагдах бөгөөд тэднийг зогсоох даалгавруудаа биелүүлэх явцад
Автомашин жолоодлого, бөмбөг тэслэх, мэргэн буудах, хурдан шаламгай
байдал, хүч чадлаа ашиглах зэргээрээ цол авах боломжтой.

Цагдаагийн офицер буюу та дараах 5-н чадварыг төгс эзэмших ёстой.
Мэдээж нэг амьсгаагаар эзэмшиж чадахгүй ч бага багаас сайжирсаар супер
болох болно.
1.Жолоодлого: Та супер баатар болж даалгавруудаа
амжилттай гүйцэтгэхийг хүсвэл бүх тээврийн хэрэгслийг жолоодож чаддаг
байх ёстой. Та муухан жолооч бол даалгавар гүйцэтгэнэ гэж санаад
хэрэггүй биз дээ.
2.Дэлбэлэх: Даалгавар биелүүлэх явцад аливаа
зүйлсийг дэлбэлэх шаардлага их гарна. Тэгэхээр та тэслэх ажиллагааны
талаар нилээд гүнзгий мэдлэгтэй байх ёстой. Тэр тусмаа зугтааж байгаа
дайснуудыг харвах төхөөрөмжөөр амжилттай харваж дэлбэлэх нь тэднийг
устгах чухал арга юм.
3.Галт зэвсэг эзэмших: Энэ бол нэг ч цаг зүгээр
суулгадаггүй дээрэмчдийн цуст тулаан байх учир та төрөл бүрийн галт
зэвсгийг бүрэн эзэмшиж сурах ёстой. Сайн бууддаг болчихвол цол тань
нилээд нэмэгдэх болно.
4.Хөнгөн шалмаг байдал: Элдэв довтолгооноос
бултах, гүйх, зугтах үед таны бие махбодийн хөнгөн шалмаг байдал ихээхэн
нөлөөлнө. Та болхи бүдүүн бараг бол нэг их удахгүй үхэх болно.
5.Хүч
тамир: Дандаа л галт зэвсэг хэрэглэж пуужингаар харвана гэвэл санасны
гарз. Шууд биеэрээ тулалдах хэрэг зөндөө гарна. Гоёмсог хөдөлгөөн,
тулааны урлагийг сайтар эзэмших хэрэгтэй.
Тоглоомон дээр Номхон
Дөлгөөн далайн эрэг дагуу оршсон хотууд гарах бөгөөд та даалгаврынхаа
дагуу эдгээрийг дамжин хэсүүчилнэ. Энэ Xbox 360-д зориулсан сонгодог
тоглоом учир танд Xbox 360 байгаа бол Монголд орж ирэхийг нь хүлээгээд л
байж бай даа.

http://www.kt.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж