Microsoft лицензгүй программуудыг устгана

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

Microsoft лицензгүй программуудыг устгана

Ойрын хугацаанд хэрэглэгчдийн компьютер дах Microsoft корпорацийн программ-хавсралтууд өөрсдөө алга болно. Программуудыг арилгах үйлдлийг  компани өөрөө Интернетийн сүлжээг ашиглан алсын зайнаас явуулах юм байна. Microsoft энэ тухай хэрэглэгчдэд зориулсан Windows Store онлайн сервисээр дамжуулан мэдэгдэж байна.

Компани Windows Store-ээр дамжуулан өөрсдийн программ-хавсралтуудаа зарах бөгөөд Windows Store дэлхийн 100 илүү хэл дээр онлайн үйлчилгээ явуулна.

Анхааруулахад программын хамт устгагдсан хэрэглэгчийн хувийн мэдээллийн тухайд Микрософт ямар нэг хариуцлага хүлээхгүй. Программыг ирэх оны 2 сараас эхлэн устгах юм байна. Энэ үед ОС Windows 8 программ худалдаанд гарч эхлэх юм байна.

http://www.likeit.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж