Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах болон ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажилд дагаж мөрдөх аргачилсан заавар, журмыг Улсын ерөнхий Прокурорын газраас боловсруулж гаргаад байна. Уг аргачилсан заавар журмыг хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаар Тагнуулын Ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын ерөнхий Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны удирдлагууд, холбогдох албан тушаалтнуудыг оролцуулсан уулзалт ярилцлага маргааш 15.00 цагт Улсын Ерөнхий прокурорын газарт болох гэж байна. Уулзалт ярилцлагын үеэр эрүүгийн зарим хэргүүдийн шийдвэрлэлтийн талаар хэлэлцэх ажээ.