Увс аймаг Монгол Улсын анхны таван яамны түүхт ойг Увс аймаг арванхоёрдугаар сарын 12-нд тэмдэглэн өнгөрүүлжээ. Монгол Улсад Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой, Боловсролын байгууллага, Худалдааны байгууллага үүсч байгуулагдсны 90 жилийн ой энэ жил тохиож байгаа тул тус аймагт хамтад нь тэмдэглэн өнгөрүүлэв. Энэ үеэр тус тусын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ахмадууд болон ажилтан, албан хаагчдыг Засгийн газар болон аймаг, орон нутгийн шагналаар шагнан урамшуулжээ.
Б.Батбаяр