АНУ-ын Невада муж дахь “Yucca Lake” хэмээх нууц баазыг “Google Maps” программын тусламжтайгаар илрүүлжээ. Тэнд “RQ-170” хэмээх нисгэгчгүй шинэ аппаратуудыг туршиж байсан аж. “Google Maps” программын тусламжтайгаар авсан эл гэрэл зургаас нууц гэгдэж байсан тус баазын хэмжээ, нислэгийн талбай, агаарын хөлгүүдийг ч тод харах боломжтой аж. Мөн тэнд АНУ-ын Тагнуулын төв газрынхан мэргэжлийн техник, хэрэгслүүдээ туршдаг байж магадгүй гэнэ. Өмнө нь “Google Maps”-ын тусламжтайгаар авсан БНХАУ-д байгаа нууц байгууламж, Ираны цөмийн төвийн гэрэл зургууд интернэтэд тавигдан шуугиан дэгдээж байсан юм.