“Бишрэлт” худалдааны төв хаврын анхны загварын коктейль шоуг хийх гэж байна. “Spring Summer-2010” загварын коктейль шоу нь энэ сарын 30-нд 18.30 цагаас “Бишрэлт” худалдааны төвд болох юм. Тус шоугаар дэлхийд алдартай брэндүүдийн энэ хаврын шинэ бараа бүтээгдэхүүнийг танилцуулах бөгөөд зөвхөн урилгын зочид үзэх боломжтой аж. Охид, залуусын энэ хаврын загварын чиг хандлагыг “Spring Summer-2010” загварын коктейль шоу тодорхойлох болно хэмээн зохион байгуулагчид нь хэлж байна.
М.Анир
М.Анир