П.Дашийн хурлыг хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

П.Дашийн хурлыг хойшлууллаа

ОБЕГ-ын дарга асан П.Даш, тус газрын Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга асан Л.Алтангэрэл нарын гэм буруутай эсэхийг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцэх байсан ч ерөнхий шүүгч Б.Сарантуяа ирээгүй учир хэргийг  маргааш хэлэлцэхээр болжээ. Шүүх хуралд улсын яллагчаар О.Мөнхбаатар, П.Даш, Л.Алтангэрэл нарын өмгөөлөгчөөр К.Бауржан, Б.Ганбаатар, Б.Түвшинбаяр, Д.Оросоо нар оролцох байв.

ОБЕГ-ын дарга асан П.Даш, тус газрын Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга асан Л.Алтангэрэл нарт холбогдох төрийн өмчийг хувьдаа завшсан гэх хэргийг өнгөрсөн есдүгээр сарын 29-нд Хан-Уул дүүргийн шүүхэд хэлэлцэж, 3.6 жилийн ял оноосон ч Өршөөлийн тухай хуульд хамруулсан билээ.  Харин П.Даш анхан шатны шүүхийн шийдвэрийг “Хуульд нийцээгүй, хэрэг хийгээгүй байхад ял оноосон. Өршөөлийн хуульд хамруулсан хэргээ цагаатгуулж, нэр төрөө сэргээнэ” хэмээн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж