Топ Э.Сэлэнгэ шилдэг 15-д багтжээХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлNews.MN Санхүүгийн зах зээл 2011-12-15“Гоёл” наадмын “отгон” топ модель Э.Сэлэнгэ саяхан Хайнаньд болсон "Miss Yacht Model International-2011" тэмцээнд амжилттай оролцож, шилдэг 15-д багтжээ. Тус наадам өнгөрсөн арваннэгдүгээр сарын 24-ноос энэ сарын 4-нд үргэлжилсэн бөгөөд Монгол Улсаа төлөөлж, топ модель Э.Сэлэнгэ оролцсон байна. "Miss Yacht Model International-2011" наадмын төгсгөлийн шатны тэмцээн энэ сарын 4-нд болж өнгөрсөн бөгөөд Белоруссийн мисс, 22 настай Инна Грабовская тэргүүн миссээр шалгарчээ. Удаахь байрт Бразилийн мисс Келлин Шмидт, БНХАУ-ын мисс Чжаэ Тянь Ю тус тус шалгарсан байна. Харин топ модель Э.Сэлэнгэ шилдэг 15 миссийн зургадугаарт жагсчээ. Тус наадамд дэлхийн 62 орны гоо бүсгүйчүүд өрсөлдсөн байна. М.Урин ХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын айлчлал өндөрлөлөө2025-07-13
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо2025-07-12