Одоогоор зөвхөн Хятад улсад хар тамхины хэргээр баригдсан монгол иргэдийн тоо 34 хүрээд байна. Тэд худалдагдан эзнийхээ даалгавраар хар тамхи Хятадын хилээр нэвтрүүлэхдээ, эсвэл өөрсдөө амар хялбараар мөнгө олох сонирхолдоо хөтлөгдөн тийм зүйл авч яваад баригддаг юм байна. Хятадын хуулийн дагуу 50 мг хэмжээнээс илүү хар тамхи илэрсэн тохиолдолд шууд цаазын ял оноодог ажээ.
Монгол иргэдийн олонхийн мэдүүлэг өгсөн байдлаас харахад “Нас, хүйс харгалзахгүйгээр гадаадад өндөр цалинтай ажилд зуучилна” гэсэн зарын дагуу хандаж, хар тамхины наймаачдын нууц сүлжээний эздэд худалдагдан энэ хэргийн золиос болжээ.
Ялын дээд хэмжээ өгдгийн учир нь зөвхөн ганц хүний нэг удаад оруулж ирдэг хар тамхины хэмжээ багаар бодоход нь 40-50 гэр бүлийн амьдралыг бусниулах хор хөнөөлийг нийгэмд учруулдаг гэж хятадууд үздэг аж. Тиймээс онц аюултай гэмт хэрэгт тооцдог бөгөөд монгол, хятад, ер нь аль улсын иргэн гэдэг нь тэдэнд сонин биш байдаг бололтой.
Иймд иргэд сонор сэрэмжтэй байж, өндөр цалинтай ажлын зар, хялбараар мөнгө олох боломжийн тухай аливаа саналд хууртаж болохгүй гэдгийг Улсын Ерөнхий прокурорын газраас сануулсан байна.