СТАНДАРТ – ДЭЛХИЙН ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР
“Стандартчиллын ажлын 2012-2013 оны хөтөлбөрт
санал авах талаарх мэдээлэл”
Монгол Улсын “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хуулийн 20.2.1 дэх заалтын дагуу стандартыг боловсруулж, батлан хэрэгжүүлдэг.
Стандартчилал, хэмжил зүйн газар стандартчиллын ажлын 2012-2013 оны хөтөлбөрт төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэн стандартыг шинээр боловсруулах болон стандартыг дахин хянах, шинэчлэх саналаа тусгахдаа дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

- Стандартын өнөөгийн түвшинг олон улс, бүс нутаг, гадаад орны дэвшилтэт стандартын түвшинд хүргэхийг зорих;
- УИХ, Засгийн газраас гаргасан хууль тогтоомж, Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, салбарын хөгжлийн стратеги, хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх;
- Шинжлэх ухаан, технологийн дэвшилттэй уялдсан байх;
Стандартчиллын ажлын 2012-2013 оны хөтөлбөрт тусгах саналаа 2011 оны арванхоёрдугаар сарын 25-ны дотор ирүүлнэ үү.
СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР