Огцруулах асуудлыг нэг мөр болголоо

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

Огцруулах асуудлыг нэг мөр болголоо

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Тус хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин нараас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эл төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх шатанд гишүүдээс анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гар өргөн дэмжсэнээр баталлаа.

Уг хууль батлагдсанаар Засгийн газрын тэргүүнийг огцруулах асуудлыг УИХ-ын гишүүд парламентаар хэлэлцүүлэх бол 19-өөс доошгүй гишүүн асуудлыг тавьж байж, хуульд заасан хэмжээнд хүрнэ гэж үзэж болохоор боллоо. Монгол Улсын Их хурлын тухай хуульд энэ асуудал тодорхой биш байснаас өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүдийн дунд төдийгүй хуульчдын дунд эл асуудал маргаан дэгдээсэн юм. Тиймээс нэр бүхий гишүүд уг хуульд заасан байсан заалтыг хоёрдмол утгагүй болгох зорилгоор нэмэлт оруулах санаачлагыг гаргасан юм.  Одоо чуулганаар Газрын тосны салбарын талаар төрөөс баримтлах бодлого, 2015 он хүртэл хөгжүүлэх үйл ажиллагааны чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж