
Уг хууль батлагдсанаар Засгийн газрын тэргүүнийг огцруулах асуудлыг УИХ-ын гишүүд парламентаар хэлэлцүүлэх бол 19-өөс доошгүй гишүүн асуудлыг тавьж байж, хуульд заасан хэмжээнд хүрнэ гэж үзэж болохоор боллоо. Монгол Улсын Их хурлын тухай хуульд энэ асуудал тодорхой биш байснаас өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүдийн дунд төдийгүй хуульчдын дунд эл асуудал маргаан дэгдээсэн юм. Тиймээс нэр бүхий гишүүд уг хуульд заасан байсан заалтыг хоёрдмол утгагүй болгох зорилгоор нэмэлт оруулах санаачлагыг гаргасан юм. Одоо чуулганаар Газрын тосны салбарын талаар төрөөс баримтлах бодлого, 2015 он хүртэл хөгжүүлэх үйл ажиллагааны чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.