Android market-аас луйврын apps-ыг устгажээ

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

Android market-аас луйврын apps-ыг устгажээ

Android үйлдлийн
системтэй гар утсанд зориулсан
apps-ыг
хүргэдэг
Android market-ад
хэрэглэгчдийг залилах, луйвардах программ агуулсан
apps байршуулсан
байжээ.

Ийм хууль бус хэрэглэгчдийг хохироох программ бүхий 22 apps-ыг устгасан тухай
Google компани
мэдээлжээ. Эдгээр хууль бус
apps-ыг Орос
улсад бэлтгэсэн байж магадгүй хэмээн гар утасны нууцлал, хамгаалалтын “Lookout”
компани таамаглаад байгаа ба цаашид
Android
market
-ад шинээр apps нэмэхэд
тавигдах шаардлага, аюулгүй байдлыг хангах хамгаалалтыг өндөрсгөх шаардлагатайг
онцолжээ.

Уг луйврын apps-ыг
илрүүлж устгахаас өмнө ойролцоогоор 14 мянган хэрэглэгч татаж авсан ба ихэнх нь
Английн хэрэглэгчид байсан байна.

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж