Ой тогтоолтын нууцыг дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.29-нд нийтлэгдсэн

Ой тогтоолтын нууцыг дэлгэнэ

Дэлхийд Монголын нэрийг гаргасан ой тогтоолтын мастер, Турк улсын Анкара хотод болсон “Memoriam-2009″ тэмцээнд оролцон 01-ээс бүрдсэн 1000 гаруй тоог 30 минутын хугацаанд дэс дараагаар нь цээжилж, ганц ч алдахгүй хэлж чадсанаараа алт, мөнгөн медалын эзэн болсон Х.Хатанбаатар тавдугаар сарын нэгэнд ганцхан удаа АСА циркэд “Ой тогтоолтын нууц” шоу лекцээ зохион байгуулах гэж байна. Тэрээр энэхүү гайхамшигт чадвараа байгалиас заяасан биш ой тогтоолтын техникийг л эзэмшсэн, хүн бүр хичээвэл  энэхүү чадварыг эзэмшиж болно гэж даруухан хэлдэг нэгэн. Монголын Оюуны Хөгжил-Оюуны Спортын Төвийг санаачлан байгуулж сургалт явуулдаг тэрбээр энэ удаа Аса групптэй хамтран зохион байгуулж байгаа энэхүү шоунд мастер гипнозч С.Тамир хамтран лекц уншин ой тогтоолтын аргачлал, стресс, анхаарал төвлөрөлт гээд олон сэдвийг дэлгэн ярихаас гадна өөрийн төвийн сурагчдынхаа хамт ой тогтоолт болон гиптозийн гайхамшгийг бодитоор үзүүлэх гэнэ. Энэ ховорхон боломжийг ердөө л 5500 төгрөгөөр амжаад үзээрэй. Энэхүү шоу лекцэнд ирснээрээ оюуны гайхамшгийн нууцыг хамтдаа тайлан, лекцийн төгсгөлд та ч гэсэн ой тогтоолтын техникийг эзэмшиж чадах гэнэ. Мөн ой тогтоолтын техник эзэмших сургалтанд зуун хувь үнэгүй суух эрхийн бичиг болон өөр олон бусад сюрприз таныг хүлээж байна. Тасалбарыг АСА циркийн касс болон “AIR MARKET”-ийн бүх салбаруудаас худалдан авч болох юм байна. Тус төвийнхөн тавдугаар сарын 2-ны 12.00 цагаас “Интер” номын их дэлгүүрт “Миний хүүхэд бусдаас илүү” нэртэй 5-11 насны хүүхдийн сэтгэн бодох чадварыг шалгасан номын нээлтээ хийхээр зэхэж байгаа аж.
Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж