Ирланд улс 3,9 тэрбум еврогийн тусламж авна

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

Ирланд улс 3,9 тэрбум еврогийн тусламж авна

Олон
улсын валютын сангаас Ирланд улсад санхүүгийн тусламж болгож 5,9 тэрбум
еврогийн тусламж үзүүлэхээр шийдсэн тухай Agence France-Presse
мэдээлэв. Европын улсууд 85 тэрбум еврогийн тусламжийг Ирландад үзүүлэх
болсон талаар ОУВС мөн мэдэгдсэн байна.

Европын холбоонд анх
элсэх үе буюу 2009-2010 онд Ирландын банкууд хямралын ирмэгт байсан
ажээ. Ирландын засаг захиргаа банкуудыг дэмжихийн тулд зээл авч байсан
учир тус улсын зээлийн хэмжээ нэмэгдсэн байна. Тиймээс Ирланд улс 2010
оны эцсээр Европын холбоо болон ОУВС-гаас санхүүгийн туслалцаа авахыг
зөвшөөрсөн юм. Энэ оны арванхоёрдугаар сарын байдлаар Ирланд улс
ОУВС-гаас 13 тэрбум еврогийн тусламж аваад байна.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж