Ховд аймагт машин онхолдож, нэг хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

Ховд аймагт машин онхолдож, нэг хүн нас баржээ

Сүүлийн үед цас хялмаалж, шуураад байгаа учраас орон нутгийн зам халтиргаа гулгаа ихтэй байна.

Гэтэл орон нутагт ачаа тээвэрлэдэг, хол замд гарч байгаа жолооч нар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангахгүй байгаагаас осолдох тохиолдол нэмэгдсээр байгаа юм.

Тухайлбал, өчигдөр Ховд аймгийн Мянгат сумын гүүрнээс 5 километрийн зайд “Nissan Tirrano” маркийн машин онхолдож, жолооч нь газар дээрээ нас барсан байна.

Д.Сүх

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж