“Ажлын байр-2012” яармаг болно

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

“Ажлын байр-2012” яармаг болно

НХХЯ, Нийслэлийн хөдөлмөрийн газраас өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийж, “Ажлын байр-2012” яармаг зохион байгуулах болсон тухай мэдэгдэв. Мөн энэ үеэр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлын үр дүнг танилцуулсан бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг “Ажлын байр-2012” яармагаас авч болох тухай дуулгав.

Хэвлэлийн хуралд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлын зохион байгуулах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга, Монголын ажил олгогчдын гүйцэтгэх хорооны дарга Х.Ганбаатар, ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, НХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга У.Бямбасүрэн, Сангийн яамны Газрын дарга болон Мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтсийн дарга нар оролцлоо.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд Засгийн газраас 60 мянган ажлын байр бий болгох зорилт тавьсан бөгөөд он гарсаар 2011 оны арванхоёрдугаар сарын 12-ны байдлаар 72080 ажлын байр бий болгож, зорилтоо 120 хувьтай биелүүлсэн байна. Үүнд “МСS” групп, “Энержи ресурс” групп, “Алтайн хүдэр” компани,  “Макс” групп, “Монгол алт” корпораци, “Blue sky” компани, “Говь”, “Пегмент” компани, “SBO” компани, Хадгаламж банк гээд хамгийн олон ажлын байр бий болгосон арван компанийг шалгаруулжээ. Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд нийслэлийн дүүргүүдээс энэ онд хамгийн сайн ажилласан дүүргээр Сонгинохайрхан дүүрэг шалгарсан бол орон нутгийн сумдаас Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Сүхбаатар аймгийн  Түвшинширээ сум ажлаараа манлайлсныг онцолж байв.

“Ажлын байр-2012” үзэсгэлэнгийн тухайд маргааш буюу арванхоёрдугаар сарын 16-нд 11.00 цагаас Соёлын төв өргөөнд болох юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж