Линдсей шүүхээс магтаал сонсчээ

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

Линдсей шүүхээс магтаал сонсчээ

Үргэлж шуугианы эзэн байсаар ирсэн 25 настай жүжигчин Линдсей Лохан шинэ оноо сайн мэдээтэй угтах нь. Тэрбээр шүүхийн шийдвэрийн дагуу Лос-Анжелесийн цогцос хадгалах газар 53 өдөр албадан ажил хийх ёстойгоос 12 хоног ажилласны дараа шүүхээс түүний хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

“Playboy” сэтгүүлийн нүүрэнд зургаа авахуулсан Линдсей шүүх ажиллагааны үеэр энгийн цамц, өмд өмссөн байсан нь олны сэтгэлзүйд сайн нөлөө үзүүлсэн хэмээн хэвлэл, мэдээллийнхэн шуугиж байгаа аж. Шүүгч “Чи үүргээ сайн биелүүллээ” гэж шүүх хуралдааны дараа мэдэгдсэн байна.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж