Багш нар дахин хуралдана

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

Багш нар дахин хуралдана

Цалин нэмэх хугацааг наашлуулахыг шаардаж буй ЕБС, цэцэрлэгийн багш нарын ажил хаялт дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Ерөнхий сайд С.Батболд, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, НХХ-ийн сайд Т.Ганди нар өчигдөр багш нарын төлөөлөл болох түр хорооны гишүүдийг хүлээн авч, уулзсан юм. Улмаар ажлын хэсэг байгуулан арга замыг тодорхойлохоор болсон ч багш нар үүнийг хангалтгүй гэж үзэж байгаа юм. Тиймээс ажил хаялтаа зогсоох талаар ярих болоогүй гэдгийг түр хорооныхон хэлж байна. Багш нар өнөөдөр 14.30 цагт МҮЭСТО-д нэгдсэн уулзалт хурал зохион байгуулахаар болжээ. Энэ хуралдаанаас ажил хаялт үргэлжлэх үү, зогсоох уу гэдгийг ярилцах юм байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж