-Загварын долоо хоногт нийт хэдэн загвараар оролцсон бэ?
-Өдөр тутмын болон гоёлын гэсэн хоёр төрлөөр оролцлоо. Эхний коллекци 30 хувцас, дараагийнх маань 20 хувцас гээд нийт 50 хувцас гаргасан. “Гоёл”-д манай “Cashmere work shop” гурав дахь жилдээ оролцож байна. Миний хувьд хоёр дахь удаагаа оролцож байгаа юм.
-Та загваруудаараа юуг илэрхийлэхийг зорьсон бэ?
-Өдөр тутмын загваруудаараа Монголынхоо хүчирхэг, өөртөө итгэлтэй эмэгтэйчүүдэд зориулсан, олон давтагдашгүй хэв маягтай загваруудыг гаргахыг зорилоо. Гоёлын загварын тухайд шинэ жилийн баярт ерөнхийдөө чиглүүлсэн. 70, 80-аад оны үеийн гоёмсог загваруудыг гол болголоо. Ингэхдээ яг дээр үед урладаг байсан ганц ганц хувь торнуудыг ашигласан юм. Мөн “Svarovski” шигтгээнүүдийг шигтгэсэн байгаа. Шигтгээний сүүлийн үеийн загваруудыг ашигласнаараа илүү гоёмсог, дээдсийнх болж чадсан юм болов уу.