ШУА-ийн ОУСХ-ийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан О.Батсайхан – 1911 оны Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгал ба VIII Богд Жавзандамба хутагт
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, ахмад дипломатч Т.Төмөрхүлэг – Богд Хаант Монгол Улсын талаар их гүрнүүдийн баримталж байсан бодлого, байр суурь
Судлаач Баабар – Монгол Улсын гадаад бодлого 1928-1945 онд
Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Д.Мөнх-Очир – Монгол Улсын гадаад бодлого 1945-1966
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Чойнхор – Монгол Улсын гадаад бодлого 1966-1990 онд
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Гомбосүрэн – Өөрчлөлт шинэчлэлтийн эхэн үеийн гадаад бодлогын онцлог
Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбат – Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын суурь зарчим
Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Б.Батхишиг – Гадаад бодлогын үзэл баримтлалын зарим асуудал
Геополитикийн хүрээлэнгийн захирал Д.Мягмар – Геополитикийн аюулгүй байдал ба шинэ нөхцөл байдал
МУИС-ийн Олон улсын судлалын тэнхимийн эрхлэгч Ж.Баясах- Монгол, Хятадын харилцаа 60 жилд
Мөн бага хурлын үеэр ГХЯ-наас дипломат албаны 100 жилийн ойг тохиолдуулан оюутнуудын дунд зохион байгуулсан “Монгол Улсын гадаад бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд тэргүүн байр эзэлсэн оюутнуудад шагнал гардуулах ёслол болов. Уралдаанд Үндэсний тагнуулын академи, Санхүү эдийн засгийн дээд сургууль, МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Батлан хамгаалахын их сургууль, МУИС-ийн Гадаад хэл соёлын сургууль зэрэг 12 сургуулийн 50 гаруй оюутан бүтээлээ ирүүлж, идэвхтэй оролцсон байна. Уралдаанд шалгарсан таван оюутанд өргөмжлөл, мөнгөн шагнал олгосны сацуу тус яаманд дадлага хийж, судалгаа, шинжилгээний ажилд хамтран ажиллахыг санал болгов хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.