Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн төслөөс гадна мөн энэхүү хуультай холбогдох төслүүдийг баталлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн З.Энхболд, С.Эрдэнэ нараас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, Цахим гарын үсгийн тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэсэн багц төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, олонхи гишүүд гар өргөн дэмжсэнээр тус бүрд нь баталсан юм. УИХ-ын чуулганы пүрэв гаригийн үдээс өмнөх хуралдаан одоо завсарлаад байна. Чуулганы нэгдсэн хуралдаан үдээс хойш 15.00 цагаас үргэлжилнэ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж