Үзэсгэлэнт Клеопатрагийн дүрээр дэлгэцэнд мөнхөрсөн Элизабет Тайлор агсны эдэлж хэрэглэж явсан эрдэнийн чулуун гоёл чимэглэлүүд дуудлага худалдаагаар асар өндөр үнэ хүрлээ. Очир эрдэнэ, бадмаараг, сувдан шигтгээ бүхий хүзүүний зүүлт, ээмэг, бугуйвч зэрэг 80 эдлэл 116 сая ам.доллараар өчигдөр АНУ-ын Софибигийн дуулага худалдаагаар зарагдлаа.
Дөрвөн цаг үргэлжилсэн энэхүү дуудлага худалдаа олон дээд амжилтыг эвдсэн байна. Ганц хүний үнэт эдлэлийн цуглуулга өмнө нь хэзээ ч ийм өндөр үнэ хүрч байгаагүй бөгөөд 1987 онд Виндзорын ахайтны гоёл чимэглэлүүд 50 сая ам.доллар хүрч байжээ.
Элизабет Тайлорын үнэт эдлэлүүдээр арав хоног үзэсгэлэн гаргасан бөгөөд мэргэжилтнүүд 20-30 сая ам.доллар хүрэх байх хэмээн таамаглаж байсан ч тав дахин их үнээр зарагдлаа.