
Олон улсын талбайн теннисний холбооноос Сербийн теннисчин Новак Жокович, Чехийн Петра Квитова нарыг 2011 оны шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчнаар нэрлэжээ. Өдгөө дэлхийн чансааг тэргүүлж буй Жокович 43 тоглолтод дараалсан ялалтын буухиагаар шинэ улирлыг эхлүүлсэн бөгөөд 2011 оны дөрвөн “Их дуулга”-ын гуравт нь аваргалсан билээ. Харин Квитова 2011 оны долдугаар сард болсон “Уимбльдон” тэмцээнд түрүүлснээр Каролина Возняцкигаас дэлхийн тэргүүн теннисчний чансааг булаасан юм. Тэрбээр мөн улирлын төгсгөлийн WTA Championships тэмцээнд түрүүлснээс гадна Чехийн шигшээ багийн хамт Холбоотны цомын тэмцээний аваргын цом хүртсэн юм.
С.Цэлмэг