“Монголын хөлбөмбөг сонирхогч, хөгжөөн дэмжигчдийн холбоо”-ноос Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нэг тэрбум төгрөгөөр “Залуусын диваажин” нэртэй спорт цогцолбор байгуулахаар болжээ.100х70 хэмжээтэй олон улсын стандартад нийцсэн хиймэл зүлгэн талбайтай хөлбөмбөгийн талбайн ажлыг энэ хавар эхлүүлж улсын баяр наадмын өмнө дуусгахаар төлөвлөжээ. Тус талбайг ашиглалтад орохоор олон улсын болон дотоодын томоохон тэмцээн уралдааныг зохион байгуулж олсон ашгийг “Монголын хөлбөмбөг сонирхогч, хөгжөөн дэмжигчдийн холбоо” Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хандивын дансанд байршуулж байх ажээ.
Ц.Хишиг