“Google” компани өчигдөр хүний наймаа, боолчлолын эсрэг тэмцдэг арван байгууллагад 11,5 сая ам.долларын хандив өргөжээ. Тусламж хүлээн авагчдын нэг нь Олон улсын хууль зүйн байгууллагын ерөнхийлөгч, CEО Гэри Хюжен бөгөөд тэрбээр “Энэ том компанийн тусламж боолчлолын эсрэг тэмцэлд идэвхийлэн оролцож буй томоохон үсрэлт. Сайн үйлсийн ажиллагаанд олон байгууллага нэгдэнэ гэдэгт найдаж байна” хэмээжээ. Олон улсын хууль зүйн байгууллага нь Вашингтон хотод байрладаг бөгөөд 12 оронд хүний эрхийн асуудалд тулгуурлан боолчлол, хүний наймааны золиос болсон, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст туслах зорилготой үйл ажиллагаагаа явуулдаг ажээ.
У.Болор