Дархан-Уулын багш нар ажил хаялтад нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

Дархан-Уулын багш нар ажил хаялтад нэгдлээ

Нийслэлийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар цалин нэмэх хугацааг наашлуулахыг шаардаж, хугацаагүй ажил хаялт зарлаад хоёр хонож байна. Тэгвэл өнөөдрөөс Дархан-Уул аймгийн ЕБС-ийн нийт багш нарын 70 хувь нь ажил хаялтад нэгджээ. Аймгийн хэмжээнд нийт 1000 гаруй багш ажилладаг аж. Ажил хаялтын зарлахын өмнө удирдах албан тушаалтандаа тав хоногийн өмнө мэдэгдэх журамтай тул багш нар дээрх хугацааг дуусгаад өнөөдрөөс эхлэн хугацаагүй ажил хаялт зарласан байна. Үлдсэн багш нарын хувьд удирдлагадаа урьдчилан мэдэгдэх тав хоногийн хугацаа дууссаны дараа ажил хаялтад нэгдэх гэнэ.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж