Уралдаанд ихэнх нь залуу бүсгүйчүүд оролцож, нийгэмд эзлэх байр суурь, шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүд байх нь чухал байна гэдгийг нэгэн зэрэг дуу хоолойгоо өргөж байсан нь онцлог байлаа. Мөн тэдний тавьсан илтгэл болгонд жендерийн тэгш байдлын тухай болон эмэгтэйчүүд бид чадна гэсэн уриалгаар илтгэлээ төгсгөж байсан нь дуу хоолойгоо нийгэмд өргөхөд бэлэн байгааг нь илтгэж байсан юм. Монгол эмэгтэй Хүүхдийн хүмүүжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь Хаан сэнтийг хатан ухаанаар удирдахуй “Тэд хаачив” зэрэг асуудал дэвшүүлсэн бүтээлүүд тавигдсан нь ширүүн өрсөлдөөнийг бий болгож байсан.Өнөөгийн нийгэмд эмэгтэй хүний дуу хоолой чухал шийдвэр гаргалтын түвшинд эмэгтэйчүүд хатууг зөөллөсөн ухаанаараа асуудлыг шийдэж байх нь үр дүнтэй болно гэдгийг онцолж байлаа.
Өрсөлдөөн ихтэй өөрсдийгөө хурцалсан илтгэлийн уралдаанд тэргүүн байрт “Тэмүүлэл” цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан Алтантуяа, хоёрдугаар байрт Хас банкны харилцагчийн менежер Баярмаа, гуравдугаар байрыг Ардчилсан намын улс төрийн ажилтан Сарантуяа эзэлсэн бол тусгай байрт ШУТИС-ийн харьяа Технологийн сургуулийн багш Энхцэцэг шалгарсан юм.
Тэмцээний шүүгчээр аймгийн Засаг даргын зөвлөх Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Н.Ганибал аймгийн эмэгтэйчүүдын холбооны тэргүүн н.Мөнхзаяа аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дэд дарга Г.Дэнсмаа нар ажиллажээ.