Цалин нэмэх хугацааг наашлуулахыг шаардаж, өнгөрсөн даваа гаригаас хугацаагүй ажил хаялт зарласан багш нарын “Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо”-ны Ажил хаялт зохион байгуулах түр хорооныхон одоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандитай уулзаж байна. Багш нарын ажил хаялтад нийслэлийн бүх ЕБС, зарим цэцэрлэгийн багш нар хамрагдаж байсан бол өнөөдрөөс эхлэн орон нутгаас Дархан-Уул, Архангай аймгийн Тариат сум, Ховд аймгийн Булган сумын багш нар ажил хаялтад нэгджээ. Мөн Увс, Өвөрхангай, Ховд, Баян-Өлгий, Орхон, Дорнод зэрэг аймгийн ЕБС-ийн багш нар тус түр хорооныхонтой утсаар холбогдон ажил хаялтыг дэмжиж буйгаа илэрхийлээд, нэгдэхэд бэлэн гэдгээ дуулгасан байна.
Г.Даша