
Дэлхийг тойрон аялж яваа Амай ирэх сарын 8-нд эх орондоо ирэх гэж байна. Амай ирэх тавдугаар сарын 4-нд Монгол Улсын хилийг нэвтрэх бөгөөд 8-нд Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд 11 цагт ирэх юм. Тэр энэ өдөр монголчуудтайгаа Сүхбаатарын талбайд уулзах болзоо тогтоожээ. Амай энэ удаа эх орондоо ирж дараагийн аяллын бэлтгэлээ базаах гэж байгаа гэнэ. Учир нь тэр дараа нь Латин Америкийн орноор аялах төлөвлөгөөтэй байгаа сурагтай. Одоогоос таван жилийн өмнө дэлхийг тойрон аялал хийхээр гэрээсээ гарсан залуу таван жилийн дараа гэртээ эргэн ирэх нь ээ.
М.Анир