Амиараа дэнчин тавьсан тэмцэгч

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

Амиараа дэнчин тавьсан тэмцэгч

Х.Тэмүүжин гишүүн “Долоо­ду­гаар сарын 1”-ний үймээний үеэр ажиллаж байсан цагдаагийн өд­рийн тэмдэглэлийг дэлгэв. Уг нь тэрбээр нэлээд эртнээс энэ ту­хай ярьж, “Эвгүйтвэл хүмүүст үүнийг үзүүлчихнэ шүү” хэмээн са­нуулж бай­сан. Тэнд үнэхээр маш ноц­той баримтууд нуугдаж байжээ.  Ха­туу­хан хэлэхэд Х.Тэмүүжин амиа­раа дэнчин тавьсан “тоглолт” хийж байна. Төр ард түмнээсээ ууч­лалт гуйхаас тат­галзсаны дараа барим­туудыг дэл­гэсэн нь түүний гол тактик байлаа. Хуулийн ангийн оюутнуудаа дайчилж, үймээнтэй холбоотой ба­­римт, сэлтийг цуглуулж бай­сан тэр­бээр Төрийн ордонд “Долоо­дугаар сарын 1”-ний нээлттэй хэлэлцүүлгийг явуулах ажлыг голлон зохион бай­гуулсан юм. Одоо үүндээ ч мэр­гэшиж байгаа бололтой. Зөвхөн үг яриагаараа зэвсэглэж ард түмэнд танигдан улс төрд орж ирсэн хүн бол Х.Тэмүүжин. МУИС-ийн хуу­лийн багш байсан түүний хувьд Ц.Нямдоржийг өөнтөглөхийн тулд хэзээ ч үгээ харамлаж байсангүй. Тийм учраас түүнийг анх гарч ирэхэд нь “Том улстөрчөөр оролдож байж хүмүүст танигдах гэсэн оролдлого хийж байна” гэж шүүмжлэгсэд  ч цөөн­­­­гүй байлаа. Гэхдээ УИХ-ын чуулган, байнгын хороодын хурал­даан дээр ангийн нөхөдтэйгөө “Чи, би”-дээ тулан хэрэлдэж байсныг нь бодоход ганц Ц.Нямдоржийг ч оролдоод байдаггүй бололтой. С.Нарангэрэл хуульчийг хөгширч хоцрогдсоноор нь дуудаж байсан нь саяхан. Үүнээсээ болж шүүхэд дуудагдаж, С.Нарангэрэл хуульчид ялагдсан ч түүнээс уучлалт гуйхгүй гэдгээ мэдэгдэж байв. Ямартай ч тэрбээр УИХ-ын Хүний эрхийн хорооны даргын хувьд сонгуулийн будилаан, “Долоодугаар сарын 1”-ний үймээний үнэн мөнийг олохын тулд амиараа ч дэнчин тавихаас буцахгүй тууштай тэмцэж явна.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж