УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Ганбямба ойлгомжгүй асуудлуудыг тодотгож өгөх шаардлагатай байна гэлээ. Тухайлбал, 48-аас 28 руу гулсах, намаас шууд нэр дэвшүүлэх, мөн 48-аас сонгогдох гээд нэг ёсны гурван өөр статусаар УИХ-ын гишүүн сонгогдох болж байгаа. Ингэхээр УИХ-ын чуулганы танхимд орж ирээд суухаараа ард түмнээс шууд сонгогдон ялсан гишүүд нь нэг талдаа, ялагдсан хэрнээ гулсаж орсон нь мөн нэг талдаа, эцэстээ намын нэрээр сонгогдсон хэсэг нь мөн нэг талд суух уу. Гурван өөр статустай гишүүн орж ирэх нь. Яах вэ гэлээ. Мөн УИХ-ын гишүүдийн хувьд уг хуулийн талаар ойлголт муу байгааг онцлов.
Уг хуулийг төслийн боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын дэд дарга Н.Энхболд “Янз бүрийн статус гэж байхгүй. Бүх ард түмний төлөөлөл байх учраас үүрэг хариуцлага, статус нь ижил байна” гэлээ. Харин УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гурван жилийн турш шахам сонгуулийн тухай хуулийн төслийг ярьж байхад эл хуулийн талаар ойлголтгүй гишүүн байж таарахгүй гэлээ. Одоо гишүүдээр зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байна.
Г.Дарь