Г.Ариунбаатар Глинкийн тэмцээнд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

Г.Ариунбаатар Глинкийн тэмцээнд түрүүллээ

М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын 24 дэх удаагийн тэмцээний эрэгтэй дуучдын төрөлд эхний хоёр байрыг Монголын дуучид авлаа. Эхний байрт Цагдаагийн "Сүлд" чуулгын гоцлол дуучин Г.Ариунбаатар шалгарсан бол дэд байрыг залуу дуучин Э.Анхбаяр эзэлжээ.

Энэ удаагийн шүүгчдийн шийдвэрээр Гран При болон эмэгтэй дуучдын төрөлд нэгдүгээр байрын эзнийг шалгаруулсангүй. Э.Анхбаяр бас нэгэн тусгай шагналын эзэн болсон бөгөөд түүнийг С.В.Рахманиновын бүтээлийг хамгийн сайн дуулсан дуучнаар шалгаруулсан байна. Харин манай дуучин Ж.Бямбажав 1975 оноос хойш бүтээгдсэн орчин үеийн сонгодог бүтээлийг хамгийн сайн дуулсан оролцогч болжээ. Амжилт үзүүлсэн нийт дуучиддаа баяр хүргэе.

2009 онд тус тэмцээний тэргүүн байрыг ДБЭТ-ын гоцлол дуучин, УГЖ С.Мөнгөнцэцэг хүртсэн билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж