Авлигад автсан Засгийн газрыг огцруулах үймээн ба олон нийтийн эсэргүүцэл гарсаны дараа огцорсон Засгийн газрыг шинээр байгуулжээ. Кувейтийн эмир шейх Сабах аль-Ахмад аль-Сабах зарлигаараа шинэ Засгийн газрыг бий болгожээ.
Тус орны шинэ ерөнхий сайдаар эрх баригч отгийн төлөөлөгч шейх Жабер аль- Мубарак ас-Сабахыг томилсон байна. Авлигад буруутгагдсан өмнөх Засгийн газар нь арваннэгдүгээр сарын сүүлчээр огцорсон билээ.
Ш.Мягмар
Эх сурвалж: "Ардын эрх" сонин