Хөгжөөн дэмжигчдэд зориулсан дугаар

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

Хөгжөөн дэмжигчдэд зориулсан дугаар

Хөлбөмбөгийн зарим клуб өөрийн үнэнч хөгжөөн дэмжигчдийн хичээл зүтгэлийг үнэлэн хувийн дугаарыг дархалдаг билээ. Ихэнхдээ тэднийг багийн 12 дахь гишүүн хэмээн үзээд 12 дугаарыг зориулдаг. Тухайлбал Японы бүх клубт 12 дугаарыг фенүүддээ хаягласан байна. Энэхүү дугаарын зарчмыг эгнэгт дагасан зарим  багийг танилцуулвал:

Бельги: Брюгге, Генк
Бразил: Атлетико Минейро, Авай, Фламенго
Чех: Спарта
Англи: Бристол, Оксфорд, Олдхэм, Портсмут, Ридинг
Франц: Ленс
Герман: Бохум, Вердер, Борусси.М, Бавари.М
Унгар: Ференцварош, Уйпешт
Итали: Аталанта, Чезена, Женоа, Лацио, Лечче, Парма, Торино
БНСУ: Сөүл, Инчон Юнайтед, Сөүл Юнайтед
Голланд: Фейеноорд, Эйндховен, Зволле
Польш: Погонь, Лех, Полониа
ОХУ: Зенит, ЦСКА
Серб: Црвена Звезда
Швед: Хаммарбю, Мальме, Хельсингборг
Турк: Фенербахче, Сивасспор
Украин: Динамо Киев

Грекийн “АИК”, -ийн “Жургарден”, Германы “Айнтрахт” клубүүд 1 дугаарыг фэнүүддээ өмчилсөн бол Английн “Ноттс Каунти”, “Норвич”, “Шрюсбери”, Грекийн “Панатинайкос” (13-р хаалганы ойролцоо суудаг тул)-ын хөгжөөн дэмжигчид 13 дугаартай.

2007-2008 оны улиралд 15 онооны торгууль хүлээснээ дурсан “Лидс Юнайтед” 15 дугаарыг, Туркийн “Бурсаспор” түүнээс нэгээр илүү дугаарыг фенүүддээ зориулжээ. Харин Английн даруухан баг “Бурнемаут” хамгийн үнэнч фэнүүддээ 27, “12 дахь тоглогчид”-д 50-ийг, багийн шүтээн Cherry Bear-д 99 дугаарыг нөөцөлсөн байдаг. “Лестер Сити”-гийн шүтээн Filbert Fox 50 дугаартай цамцаар гангарна. Тэгвэл энэ жилийн Аваргуудын лигийн гол дуулиан таригч “АПОЭЛ” 1979 онд байгуулагдсанаа дурсан хөгжөөн дэмжигчдийн дугаарыг 79-өөр сонгосон байна.

“Спортын шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж