Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын иргэд 30 гаруй жилийн хугацаанд яригдсан ундны усны асуудлаа шийдвэрлэж, ус цэвэршүүлэх төхөөрөмжтэй боллоо. Тус сумын нутаг дэвсгэр өндөр уулын мөнх цэвдгийн бүсэд оршдог бөгөөд нутгийн иргэд зөөврийн усаар ундны ус болон хэрэглээний усны асуудлаа хангадаг байсан юм. “Цагаан-Уул” төрийн бус байгууллага болон “Монгол Эрсүс” компанийн дэмжлэгтэйгээр тус асуудлыг шийдвэрлэжээ. Эл ундны усанд цэвэршүүлэх төхөөрөмж тавихаас өмнө 12 гэсэн заалттай байсан ус төхөөрөмж байрлуулснаас хойш 0,2 гэсэн заалтыг үзүүлж байгаа аж. Ийнхүү 30 гаруй жил яригдсан ундны усны асуудал шийдвэрлэгдэж Цагаан-Уул сумын иргэд унд болон хэрэглээндээ цэвэр ус хэрэглэх боллоо.
А.Зул