Авиа компаниуд манангийн асуудлаар хуралдана

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

Авиа компаниуд манангийн асуудлаар хуралдана

Өнгөрөгч амралтын өдрөөр нийслэлд тогтсон өтгөн манангийн уршгаар авиа компаниуд хоёр хоног нислэг үйлдэх боломжгүй болсон билээ. Манангийн улмаас энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй бүхий л авиа компанийн олон улсын болон орон нутгийн, тусгай үүргийн хэд хэдэн нислэг хойшилж, авиа компаниуд их хэмжээний алдагдал хүлээгээд байгаа юм. Иймээс ИНЕГ, “Аэро Монголиа”, “ МИАТ”, “Изинис Эрйвэйз”, “Тэнгэрийн улаач” зэрэг компаниуд манангийн асуудлаар өнөөдөр шуурхай хуралдах болсон талаар “Үндэсний шуудан” сонин өнөөдрийн дугаартаа нийтэлжээ. Энэ үеэр тус компаниуд манан үүсвэл хэрхэн хамтарч ажиллах талаар Ус, цаг уурын орчны шинжилгээний газар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай уулзахаар болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж