
Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн төв лаборатори Азийн хөгжлийн сангийн санхүүжилт, хөдөө аж ахуйн хөгжлийн төслөөр 19 нэр төрлийн шинэ тоног төхөөрөмжтэй боллоо. Хөвсгөл аймаг улсдаа малын тоогоор тэргүүлдэг бөгөөд малын гаралтай өвчлөлүүд сүүлийн үед нэмэгдэж байгаа аж. Иймээс мал эмнэлгийн төв лаборатори био аюулгүй ажиллагааны тоног төхөөрөмжөөр шинэчлэгдсэнээр ажлын бүтээмж нэмэгдэж, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм.
Түүнчлэн Хөдөө аж ахуй-хөдөөгийн хөгжил төслийн хүрээнд Архангай, Завхан, Говь-Алтай, Булган, Дундговь, Хөвсгөл аймагт лабораторийн тоног төхөөрөмж шинэчлэх, цех таримал тэжээлийн үйлдвэрлэлд шаардлагатай усалгааны системтэй болгох, тэжээлийн агуулах барих, шилмэл үүлдрийн үржлийн малтай болгох зэрэг ажлыг хийж байна.
А.Зул