Ажил хаялтын улмаас багагүй хугацаанд саатаж, хойшилсон NBA-ын шинэ улирал ямартай ч Зул сарын баяраар эхлэх болсон. АНУ болоод Европын орнуудын хувьд жилийн хамгийн гайхалтай үе гэгдэх Зул сарын баярын өдөр шинэ улирлын эхний тоглолтоо хийх “ЛА Лейкерс” багийн супер стар Коби Брайнт тэр өдрийн “гоёлоо” хачирхалтай байдлаар сонгожээ. Via TBJ, Sneaker Files зэрэг сайтад мэдээлснээр “Хар мамба” хочит Коби Зул сарын баярын өдөр болох тоглолтын үеэр “Лейкерс”-ийн үзмэн ягаан өнгийг “Grinch” ногоон өнгөтэй хослуулсан өвөрмөц загвартай Nike-ын пүүзтэй талбайд гарах гэнэ. Nike одоохондоо “хар мамба”-ны лого, дүрс бүхий пүүз үйлдвэрлээгүй байгаа тул Коби Брайнт хойноо үчимбэрийн дүрстэйг сонгожээ. Тэрбээр энэхүү сонголтоо “Зул сарын хамгийн тачаангуй төрх” хэмээн тодотгосон гэнэ лээ.
Т.Маша