Хойд Солонгос, Иран, Ливид цөмийн нууцыг худалдаж байсан гэх Абдула Кадир Ханы гэмт хэргийн бүлэглэлд хамсаатан хэмээн Цөмийн төв эргүүлгийн системээр дагнаж байсан гурван инженерийг Швейцарид яллаж байна.
Абдула Кадир Хан нь Пакистаны цөмийн зэвсгийн эцэг гэгддэг. Прокурорын мэдээгээр тэр гурав гэм буруугаа бүрэн хүлээжээ.
Ханын гэмт хэргийн бүлэг нь хориод жилийн дотор цөмийн бодис, нууц технологи, багаж төхөөрөмжийг нууцаар зарж байсан бөгөөд Абдула Кадир Ханыг 2004 онд баривчилжээ.
Ш.Мягмар
Эх сурвалж: "Ардын эрх" сонин