Франц цөмийн шинэ реактор байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

Франц цөмийн шинэ реактор байгуулна

Франц улс атомын цахилгаан станцынхаа тоог гурваар нэмэх нь. Тус улсын цөмийн салбарын томоохон компани “Арева” шинэ реактор барихад бэлдэж, бүсээ чангалж эхэлсэн тухай BBC мэдээлэв. Саяхан тус компани ажилчдынхаа тоог 1500-гаар цөөлсөн байна. Учир нь “Арева”-гийн орлого энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар 1.6 тэрбум еврогоор буурсан нь ажилчдын хангамж болон өндөр цалинтай холбоотой хэмээн үзсэн аж.

Мөн тус компани Берлин дэх атомын цахилгаан станцынхаа үйл ажиллагааг зогсоосон бөгөөд үүний оронд АНУ-д уран баяжуулах үйлдвэр байгуулахаар болжээ. Түүнчлэн Өмнөд Африк, Намиби зэрэг улсад ураны хайгуул хийхээр зэхсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж