Люксембург амжиргааны төвшин өндөртэй

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

Люксембург амжиргааны төвшин өндөртэй

Европын статистикийн агентлаг (Евростат) өөрийн оны тайлангаа нийтлүүлэв. Энэ чансааны дагуу Европын холбооны орнуудаас амжиргааны хамгийн өндөр төвшинтэй орноор нэгдүгээрт Люксембург бичигджээ. Түүний дараа Их Британи, Герман, Нидерланд, Австри орлоо хэмээн Telegraph сонин өгүүлжээ.

Люксембургийн амжиргааны чанар нь Европын холбооны орнуудын дундажаас 50 хувиар илүү байна. Их Британийн энэ үзүүлэлт 21 хувьтай. Чансааг тогтооход  хувин хэрэглээний зардалыг тооцсон бөгөөд харин энд тэдний үйлчилгээг хувь хүн өөрөө төлсөн үү эсвэл улс төлсөн үү гэдгийг  авч ялгасангүй. Тийм ч учраас эрүүл мэнд, боловсролыг улс нь даадаг Их Британи хоёрт бичигджээ.

Ш.Мягмар

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж