Махны экспортыг дэмжих зөвлөгөөн болно

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

Махны экспортыг дэмжих зөвлөгөөн болно

МҮХАҮТ-ын Мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн зөвлөлөөс Монгол махны чанарт тулгуурлан экспортыг нэмэгдүүлэх зорилгоор махтай холбоотой судалгаа, шинжилгээ хийдэг байгууллагуудаас махны салбарын үйл ажиллагаа эрхлэгчдэд зориулж, өнөөдөр /2011.12.15/ МҮХАҮТ-ын байранд “Нэмэгдсэн өртөг бүхий махны экспортыг дэмжих асуудал” зөвлөгөөнийг зохион байгуулна.

Тус зөвлөгөөнд дараах сэдвээр илтгэл, мэдээлэл хийхээр төлөвлөөд байна. Үүнд:

  1.  “Монголын малын махны гарц, чанарын асуудал”
  2.  “Монгол малын махны биохимийн найрлага, хүнс тэжээлийн чанарын судалгааны дүн”
  3. “Монгол махны үйлдвэрлэл, экспортын тойм, бүтээгдэхүүний аюулгүй байдлын менежментийн судалгаа”
  4. “Махны тээвэр, логистикийн асуудлууд болон ISO 22 000”
  5. “Мах, махан бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцлөөр экспортох боломж”
  6. “Олон улсын зах зээлд гарах үндсэн шаардлага: Цэвэр үйлдвэрлэлийн менежмент”

Зөвлөлгөөний гол зорилго нь "Органик мах" хөтөлбөрийг гаргах, мах, махан бүтээгдэхүүн экспорлогчдод учирч буй бэрхшээл, махны одоогоор хийгдсэн судалгаа зэргийг танилцуулж, судалгаа шинжилгээний байгууллагуудыг тус салбарын бизнес эрхлэгчидтэй нягт холбон ажиллах, шийдвэрлэх асуудлыг нэгтгэн гаргах явдал ажээ.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж